Монголын хошин урлагийн Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Эрхэмбаяр, Ц.Намуун нар хэн хэн нь анхны гэр бүлээ орхиж, хамтын амьдралаа эхлүүлсэн.

Жүжигчин хосуудын хувьд 10 насны зөрүүтэй ч аз жаргалтай амьдарч байгаагаа илэрхийлсээр явдаг. Үүнийгээ батлах гэсэн мэт халуухан зургуудаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Жүжигчин хосууд хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй гэр бүлээ бүтээж өдгөө дундаасаа төрсөн хүүхэдтэйгээ нийлээд 7 ам бүлээр амьдарч буй. Эхний хэдэн жил Б.Эрхэмбаярыг дагаж ирсэн том охин нь аавынхаа сонголтоос болж сэтгэлзүйн хувьд асуудлуудтай тулгарч байсан гэдэг. Харин энэ бүх асуудлыг Ц.Намуун бүсгүй өөрийн ур ухаанаар шийдэж өгснөөр хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн.

Жүжигчин Б.Эрхэмбаяр өдгөө 42 настай бол түүний залуу эхнэр Ц.Намуун 32 настай.