Урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрх, хурц үг хэллэгээрээр тодрон гарч ирсэн залуу бол реппер Big Gee. Бага балчираасаа гэр хорооллын “борог” амьдралд өсч, микроны кондуктор хийж явснаа нуудаггүй тэрбээр туйлын эх оронч.

Үүнийгээ ч уран бүтээлээрээ илэрхийлдэг. Үзэл бодол нэгтэй залуустай нэгдэж уран бүтээл туурвих болсон тэрбээр нүднийхээ дор “Монгол” хэмээн монгол бичгээр бичсэн шивээстэй.

Энэ шивээсээрээ гангарах дуртай тэрбээр бусад одууд шиг нийгэм, улс төрийн амьдралд хошуу дүрж “хов хутгаад” байдаггүй. Өөрийгөө тэрбээр буузнаас өөр зүйл сэвдэггүй хэмээн онцолдог болсон байна лээ.