Урин дулааныг дуудсаар Тавдугаар сарын нэгэн боллоо. Шинэ сарын эхний өдөр ордуудын зурхайг хүргэж байна. Уншигч таны шинэ сар амжилт бүтээлээр дүүрэн байж, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай.

Хонь

Энэ сарын эхээр ажилдаа шинэ технологи, арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Бусдаас тусламж авах бол бардам зангаа гээх нь дээр. Хэт мэдрэмтгий байвал зарим зүйлийг хийх боломжоо алдах болно. Ямар нэг зүйлд гол үүрэг гүйцэтгэх юмуу ур чадвараа батлан үзүүлэх зорилгоор эрсдэлтэй алхам хийж магадгүй. Сарын дунд үед бизнесийн гэрээ хэлцэл уналтад орвол эргэлтийн мөнгөгүй ч үлдэж магадгүй. Зөвхөн хэрэгцээтэй юмаа худалдан авах нь өлзийтэй. Ухаалаг хүмүүс л мөнгөн орлогоо хэвээр хадгалах боломжтой байна. Улс төрийн холбоотой асуудал стресстэй байдлыг бий болгоно. Амбиц нэр төр хөөцөлдөх явдалд сэтгэл санаагаа бүү автуул. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд аз сорихдоо болгоомжтой бай. Гэр бүлийн гишүүдийн дунд өмч хөрөнгөтэй хамааралтай асуудал гарах бололтой. Энэ үед хайр сэтгэлийн холбоо тогтоох гэж яарах бололтой. Сарын сүүлээр өөрийн сэтгэл санаа, оюун бодлоо цэгцэлбэл юу хамгийн их үр дүн авчрахыг та зөнгөөрөө мэдрэх болно. Эдийн засгийн хомсдол замд тань саад болохыг бүү зөвшөөр. Хий дэмий ярих эсвэл худлаа амлаад бүтэх зүйл байхгүй гэдгийг сана. Эрч хүч шаардсан арга хэмжээнд оролцоход зүгээр. Хувийн харилцаандаа өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй болно. Эцэг эхдээ санаа тавьж асран хамгаалахад тохиромжтой үе юм.

Үхэр

Энэ сарын эхээр чухал асуудлыг шийдэхдээ баримт нотолгоонд илүү тулгуурла. Тогтвортой үйл ажиллагааг баримтал. Нэр төрд саад болохуйц шалихгүй асуудлуудыг хөндөх хэрэггүй. Таны санхүүгийн байдал муудаж эхлэх үед хураасан хадгаламж үр дүнгээ өгнө. Харин үнэтэй эд зүйл худалдан авахад бүү зарцуул. Дэмий зүйлд мөнгөө үрэхээс болгоомжил. Сарын дунд үед од эрхсийн таатай байрлал танд төрөл бүрийн салбарт хүчээ сорьж, авьяас чадвараа харуулах боломжийг олгож байна. Төвөгтэй нөхцөл байдалд хүний арга эвийг олдог байдлаа ашигла. Хувийн харилцаанд цочрол үүсгэсэн нийгмийн үйл явц гарч мэдэхээр байна. Ямар ч зүйлд хөнгөн хуумгай хөдлөх хэрэггүй. Шинэ харилцаа тогтоох бол хуурамч хандлага, саналуудаас зайлсхий. Таалагдахгүй үйл ажиллагаанд оролцож гунигтай байдалд орохоос зугтах хэрэгтэй. Хувийн амьдралд тань таагүй байдал илэрч болзошгүй. Гэр бүлдээ сэтгэлээ сэргээх үйл ажиллагаа зохион байгуул. Энэ сарын сүүлээр сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй. Олон нийтийн үйл ажиллагаа найдаж байснаас илүү үр дүнтэй болно. Таны эрч хүч, энерги аажмаар өсөн нэмэгдэж байгааг мэдэр. Ингэж чадвал ямар ч саад тотгорыг давах бөгөөд бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрөх байдал үүснэ. Гэр бүлдээ анхаарлаа хандуул. Ганц бие хүмүүсийг хайр дурлал  ивээж, хүнд дурлаж мэднэ.

Ихэр

Энэ сарын эхээр та хүмүүстэй чухал харилцаа холбоо үүсгэж чадна. Нэр нөлөө бүхий хүмүүсээс суралцаж, туршлага судал. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой гарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй. Хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлж мэдэх зүйлээс сонор сэрэмжтэй бай. Эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас болгоомжил. Сарын дунд үед төр засгийн байгууллага эсвэл дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Бардам зан таныг баллаж мэдэх тул өөрийгөө магтах эсвэл бусдыг шүүмжлэх хэрэггүй. Санхүүгийн асуудалтай тулгарна. Та урьдчилсан тооцоолж байсан мөнгөө авч чадахгүйд хүрнэ. Хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Та бусдын таагүй нөлөөнд автах эсвэл буруу зөвлөгөөг дагах магадлал их байна. Сарын сүүлээр бэрхшээлийг хүндээр тусгаж авсны хэрэггүй. Ажил хэрэгтээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэх юм бол албан тушаал дэвших боломж гарна. Авьяас чадвараа бодитоор үнэл. Айдсаа даван туулж, өөрийн ур чадвартаа бүү эргэлз. Оюун санаа тогтвортой байна. Хэрвээ тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж, бусдын дайралтыг тэсч чадвал таныг гайхалтай амжилт хүлээж байна.

Мэлхий

Энэ сарын эхээр удаан хугацаанд үргэлжилсэн албан тушаал ахих үндэс суурь бий болно. Таны нягт нямбай, ажил хэрэгч чадвар амжилт авчирна. Өрсөлдөгчтэйгөө бүү тэмцэлд, эхлээд өөрийгөө ял. Шинэ албан тушаалд очсон мэлхийнхэн өөрийн ур чадвараа бүрэн харуулах боломж олдох бөгөөд үүнд сэтгэл хангалуун  байх болно. Ажлаа хэтрүүлж хийдэг хүмүүс эрүүл мэндээ бодож, сайн сувилалд амрахаар шийдэх нь ач тустай. Сарын дунд үед ажилд муугаар нөлөөлөх нууц далд, шударга бус үйл ажиллагаанд холбогдохоос сэргийлээрэй. Төлөвлөөгүй зарлага гарч ирнэ. Аливаад хүлээцтэй хандаж өөрийгөө хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудал байгаа бол эмнэлэгт үзүүлэхээ бүү хойш тавь. Сарын сүүл үед од эрхэс гэнэтийн болзошгүй сэтгэл хөдлөл бэлэн байгааг анхааруулж байна. Бусадтай харилцан ярилцах үед таны эрч хүчтэй байдал ихсэх боловч бизнес хэлэлцээрийн үед маш болгоомжтой бай. Өчүүхэн жижиг маргаан томоохон зөрчилд хүргэж болзошгүй байна. Улс төрийн ямар нэг кампанит ажилд хамрагдаж, бусадтай мэтгэлцэх бололтой. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Хагас боловсруулсан, түргэн хоол идэж өөрийнхөө эрүүл мэндийг хордуулах хэрэггүй.

Арслан

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөөлөл таны бизнес ажил төрөлд түлхүү нөлөө үзүүлэх тул ажлаа сайн нягталж үзэх хэрэгтэй байна. Та тэвчээртэй байхгүй бол гаднын нөлөөллөөс болж удирдах албаныхантайгаа харилцахад хэцүү байх болно. Хамгийн гол нь үргүй зардлаас болгоомжил. Сарын дунд үед эрч хүч, энерги ихтэй байх боловч од эрхсийн нөлөө нь нөхөрлөлийн харилцаанд хурцадмал байдал авчирч болзошгүй байна. Зарим бизнес эрхлэгч нарт гадаадаас ажлын санал ирж магадгүй. Та сайхан боломжоо алдаж болохгүй. Хэлэлцэж буй асуудлуудад төвийг сахисан байж, маргаантай үзэл бодлоо ил гаргах гэсний хэрэггүй. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Хайр дурлалын харилцаа аз жаргал авчирна. Ганц бие хүмүүсийг сонирхолтой, сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна. Зарим харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Зүгээр л хөнгөн шохоорхол төдий зүйлийг чухлаар бүү хүлээж аваарай. Энэ сарын сүүл рүү нэрд гарсан урлагийн хүмүүс хэл аманд орж мэднэ. Тиймээс хэл яриа, үйл хөдлөлдөө анхаар. Ямар нэг тэмцэл маргаанд оролцох хэрэггүй. Тайван бус энерги давамгайлна. Үймээн шуугиантай байдал танаас өндөр хариуцлага, дэг журам шаардана. Таны эрч хүч бага зэрэг сул байгаа тул аль болох идэвхтэй байхыг хичээ. Биеийн дархлаагаа сайжруулах ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг одод сануулж байна.

Охин

Энэ сарын эхээр таныг стресст оруулж байгаа шалтгаан болох элдэв сөргөлдөөний талаар нухацтай бодож үз. Таныг дарамтад оруулах уулзалт, үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар эрсдэлтэй хөрөнгө оруулалт хайхын оронд бэлэн мөнгөө найдвартай хадгаламжид хий. Мөнгөө хамгийн чухал гэсэн зүйлдээ зарцуулах нь зүйтэй. Гэр орондоо засвар өөрчлөлт хийх хүмүүс энэ ажлыг сэтгэлийн ханамжтай хийх эрч хүчгүй бол өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Сарын дунд үед од эрхсийн байрлал гэнэтийн бэлэг барина. Өдөөн хатгасан сэтгэл булаам санал хүлээн авна. Олон нийттэй харилцахад таатай байх бөгөөд сонирхолтой хүмүүстэй нэгдэх нь сайхан санагдана. Бүтээлч хүмүүс зөв төлөвлөгөөгөөр ажиллан арга барилаа шинээр өөрчлөхөд тохирсон цаг. Өндөр ачаалалтай ажил таны амьдралын хэмнэлд тохирохгүй учир эрүүл мэндээ хамгаалах өөрчлөлт хий. Урам зоригтой барьж авсан ажил хэрэгт гаднын нөлөөгөөр төвөгтэй байдал учирч мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унах магадлалтай. Яаж хурдан баяжих вэ гэж мөрөөдөхийн оронд илүү баталгаатай ирээдүйг төлөвлө. Сарын сүүлээр оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Нарийн мэдрэмж болон анхаарал төвлөрөлт өндөр байна. Од эрхсийн ивээлээр хосуудын хайр дурлалын асуудал амжилттай шийдэгдэнэ. Гэр бүлээ бат бэх байлгах шийдвэрийг гаргасан бол хэлсэн амлалтаа заавал биелүүл. Гэр бүлийнхнийхээ сэтгэл санааг ойлгож чадвал буруу үйлдэл хийж, тэднийг гомдоохгүй байж чадна.

Жинлүүр

Мэдлэг болон ажил хэрэгтээ дэвшил гаргахын тулд өдөр тутмын амьдралдаа тодорхой өөрчлөлт хий. Шинээр боловсрол мэдлэг эзэмших гэж байгаа бол орчин үеийн хамгийн зөв арга барилыг сонгох хэрэгтэй бөгөөд таны энэ зорилгыг од эрхсийн зүгээс ивээх болно. Албан тушаал дэвших гарц хайж байгаа бол найз нөхөд болон түншүүдээс дэмжлэг авах хэрэгтэй болно. Сарын дунд үед хамтарч байсан түншүүдээс сайн санал ирнэ. Эрүүл мэнд, зөв хооллолтод анхаарал тавь. Ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэнд дээр асуудал гарч магадгүй. Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Та зугаа цэнгэлд гар огтхон ч татдаггүй бол төсвөө хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй болно. Мөнгөө хэтрүүлэн хэрэглэх эрсдэл өндөр тул үрэлгэн хүмүүсийн хувьд зарлагаа сайн тооцож хянаж байх нь зүйтэй. Сарын сүүлээр гэр бүл, эцэг эхдээ зориулах цаг гарга. Хайртай хүнийхээ урмыг хугалахгүй байх нь бүгдээс чухал. Мөн эцэг эх болон хамаатан садандаа юу хэрэгтэй байгааг заавал мэдэх ёстой. Санхүүгийн тодорхойгүй үе байсан ч өөртөө таалагдсан зүйлийг худалдан авах нь сайхан тайвшрал өгнө. Өрсөлдөгч нар таны бодож байснаас хүчтэй байж мэдэх учир болгоомжтой байхыг сануулъя.

Хилэнц

Энэ сарын эхээр гэр  болон  гэр бүлтэй холбоотой асуудлууд анхаарал  хандуулахыг шаардана. Аюулгүй байдал хамгийн чухал учир эрүүл мэндээ хамгаал. Хэрвээ болбол та ачаалал ихтэй байгаа ажлаасаа татгалзах, завгүй амьдралаасаа холдож дотоод сэтгэлдээ анхаарлаа хандуул. Сарын дунд үед бизнесийн ажил хэрэг, гэрээ хэлэлцээр саадгүй явагдана. Чухал хүнтэй уулзахаар товлосон бол сайхан хувцасла. Анхны сэтгэгдэл хамгийн чухал байдаг гэдгийг бүү мартаарай. Хувийн амьдралд таагүй асуудал үүсч мэднэ. Шинэхэн хайр дурлалын түүх урам хугаралтаар төгсч болзошгүй. Гэр бүлийн харьцаагаа бусдад бүү дэлгэ. Хэт дураараа байвал эрүүл мэнд тань хүнд байдалд орж болзошгүй. Өөрийн боломжид шүүмжлэлтэй ханд. Тансаг хэрэглээндээ болгоомжтой ханд. Энэ сарын сүүл рүү танд санхүүгийн гэнэтийн өсөлт болон азыг одод амлаж чадахгүй байна. Өр төлбөрөө хойшлуулж чадвал эргээд хурдан ашиг олохуйц зүйлд мөнгөө оруул. Санхүүгийн боломжоо зөв тооцоол. Шинэ зүйл худалдаж авахаасаа өмнө олон газраас үнийн харьцуулалт хийвэл та мөнгөө хэмнэх боломжтой. Амьдралын эрч хүч буурах тул толгой өвдөж, архаг хууч хөдөлж болзошгүй. Хосуудын харилцаа идэвхгүй байсан бол бага зэрэг чармайлт л харилцааг сэргээж, халуун дулаан хайрыг мэдэрнэ.

Нум

Энэ сарын эхээр таны тэвчээрийг дээд зэргээр шалгах үйл явдал болох бөгөөд сэтгэл хөдлөлөөс болж олдсон боломжоо алдахгүйг хичээгээрэй. Зөн билгээ хурцал. Олон хүнтэй харилцаа сайтай байж, өөрийн үнэлэмжээ өсгөхөд цаг зарцуул. Санхүүгийн төлөвлөгөөгөө сайжруулбал хэмнэлттэй байна. Өөрийн хуримтлалаа сайжруулахын тулд орлого зарлагаа хяна. Хол газар аялах төлөвлөгөөтэй хүмүүс зун хүртэл хэрэгтэй зардлаа хуримтлуул. Сарын дунд үед ихэнх хүмүүс бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд тусгаарлагдмал орчинд байх нь таатай санагдана. Ажлаас түр амсхийхгүй бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсч болзошгүй. Эрүүл мэндээ бодож ажлын ачааллаа хэтрүүлэх хэрэггүй. Өөрийн байр суурийг зоригтой илэрхийл. Өөрийгөө ямар нэгэн зүйлд хүчээр дайчлах гэсний хэрэггүй. Таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Хэн нэгэн таныг хуурах гэж оролдвол, тэд ямар санаа зорилготой байгааг таахыг оролд. Албан бус гэрээ хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Энэ сарын сүүлээр ажил амьдралын тэнцвэртэй харьцаагаар цагаа хуваарилах нь хэцүү байж болох юм. Оюун санааны гэгээрэл, сэтгэл ханамжийн хэрэгцээ өндөр байх бөгөөд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуул. Таны төлөө ар талд чинь бат зогсож байгаа хүний тус нэмрийг мэдрэх болно. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх тогтвортой байвал эргэн тойронд сайхан уур амьсгал бий болно.

Матар

Энэ сарын эхээр тооцоо төлбөрөө сайн хөтлөн хянаснаар та өрөнд орох аюулаас хол байх болно. Хууран мэхлэлт, далд явуулга, хардлага сэрдэлттэй холбоотойгоор өөрийн сул талыг харуулах хэрэггүй. Хууль бус хэрэгт холбогдохгүйн тулд бизнесийн аливаа уулзалт, хэлэлцүүлгийг нээлттэй ил тод хийх хэрэгтэй. Хосуудын харилцаанд хүндрэл гарч болзошгүй гэж од эрхэс анхааруулж байна. Сарын дунд үед зарим бэрхшээл амьдралыг өөрөөр харах боломж өгнө. Мөнгө төгрөгийн асуудал гарч магадгүй бөгөөд бодит байдлыг хүлээн авч, сайтар тооцоол. Ах дүү эсвэл ойрын хамаатан садантайгаа хамтарч ажилладаг хүмүүс санхүүгийн асуудалдаа анхааралтай бай. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийх, хоолны дэглэм барих зэрэгт тохирсон үе. Муу зуршлаа хязгаарлаж, бага зэрэг хөгжилтэй байхыг хичээ. Одоогийн амьдралын хэв маяг таны төсвийг хоосруулж байгаа бол зарлагаа багасга. Энэ сарын сүүлээр хууран мэхлэх, урам хугарах байдал учирч болзошгүй. Ямар нэг андуурал гарч магадгүй тул бүх ажил хэргээ алдаа мадаггүй гүйцэтгэх хэрэгтэй. Өөрийн хувь тавиландаа эзэн нь байж  идэвхтэй харилцааг гол болго. Зорилгоо биелүүлэхийн тулд үйл ажиллагаандаа чин үнэнч, шударга байхыг эрхэмлэ. Та хайртай хүндээ өөрийн гаргасан төлөвлөгөөг танилцуулахыг хүсэх ч тэдний сонирхолгүй байдал таны урмыг хугалах бололтой. Гэсэн ч ойр дотнын хүмүүс сэтгэл санааны дэмжлэгийг илүү үзүүлнэ гэдэгт итгэ. Хайртай хүндээ цаг зав гаргаарай.

Хумх

Энэ сарын эхээр санхүүгийнхээ бодит байдалд хяналт тавь. Сэтгэл зүйн хувьд ямар нэг таагүй нөлөө үзүүлэхээр зүйл байвал түүнийг хязгаарлах нь зүйтэй. Таны эрч хүч суларч байгаа тул ажлаа түр хойшлуулж, биеэ эмчил. Зарим хүмүүсийн хайр дурлалд асуудал гарч магадгүй бөгөөд бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө олж харсан нь дээр. Бухимдал стресс үүсгэхгүйн тулд гэр бүлдээ анхаарал тавь. Ганц бие хүмүүс хайртайгаа учрах магадлалтай. Сарын дунд үед мөнгөндөө арай үрэлгэн хандаж байж болох юм. Цалингийн асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэгэн сэтгэл хөдлөлт автсан шийдвэр бүү гарга. Од эрхсийн бүтээлч хандлага дор таны оновчтой санаа, онцлог бүтээлүүд дэмжигдэнэ. Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа зохицуулахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээ. Сарын сүүл рүү өөртөө тохирох ажлыг олоход нэлээд бэрхшээлтэй байх хэдий ч бууж өгч болохгүй. Танд тусалж чадах мэдээллийг интернетээс олох тул түүнийг сайн ашигла. Од эрхэс хамт байх хугацаандаа найз нөхөд болон сонирхол нэгт хүмүүстэйгээ үзэл бодлоо сайн хуваалцах хэрэгтэй гэж зөвлөж байна. Өөрийн хүрээллийг аль ч талаар өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарга. Од эрхэс хайр сэтгэлийн харилцаанд бага зэрэг адал явдал гарсан ч удахгүй тайвшрахыг билэгдэж байна.

Загас

Энэ сарын эхээр шүүмжлэл сонсож магадгүй бөгөөд хэрэв та зөвөөр хүлээн авч чадвал илүү бүтээлч болж, амжилтад хүрэхэд туслах болно. Хүсэж байгаа бизнес болон үйлдвэрлэлд хөрөнгө оруулах итгэл үнэмшил их байна. Залуу хүмүүс шинэ хүнтэй танилцах боломжийг алдахыг хүсэхгүй ч, энэ харьцаа удахгүй байх магадлалтай. Эрүүл мэндээ бүх талаар анхаар. Хавар зуны заагт нэмэлт витамин, эрдэс хэрэглэж дархлаагаа сайжруул. Сарын дунд үед эдийн засгийн хэмнэлттэй эд хэрэгсэл буюу авто машин зэргийг авах хэрэгцээ өснө. Мөн зарим зардлаа эргэн харан хэрэгтэй бололтой. Гэрээ хэлцэлд багахан хүндрэл учирна. Хууль ёс, дүрэм журмыг дагах хэцүү байна. Түншлэлийн хэлэлцээрт бүх нөхцөлийг хууль ёсны дагуу байлгахыг хичээх хэрэгтэй. Таны ажил хэргийн харилцаанд од эрхсийн хөдөлгөөн сайнгүй нөлөөлөх тул биеэ барьж, хянамгай тайван арга барилтай байхыг анхааруулж байна. Түншүүдийн харьцаанд хуурамч байдал илэрч мэднэ. Энэ сарын сүүлээр ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдож магадгүй бөгөөд таны ааш занг амархан өөрчилж магадгүй. Бусад хүмүүст таалагдах гэж оролдох нь танд баяр баясал авчрахгүй. Од эрхэс таны оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, эрч хүч, авьяас билэг нэмэгдэнэ. Хэцүү нөхцөл байдлаас та өөрийн санаанд тохирсон гэрээ хийж чадна. Таны зөн совин сайн чиглүүлэгч болох тул та дотоод мэдрэмжээ дагаж болно. Чухал ажил хэрэгт багаар ажиллавал үр дүн нь сайн байна.