Нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр “Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор” эсэргүүцлийн цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулаа. Энэ үйл явдлын үеэр манай папараци дуран ажиллаж, дараах гэрэл зургуудыг дурандаа буулгажээ.

Цуглааны үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Путиний ташуур намайг ташуурдана гэсэн. Тийм учраас бэлтгэл хангаад би касктай ирлээ. Толгой хамгаалахгүй бол болохгүй” хэмээн ярьж байв.
Нэгэн цагт нийслэлийн Засаг дарга байсан түүнийг “үүлэн үст” хэмээн иргэд хочилдог.
Цуглаанд оролцогчид үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж байх үеэр иргэн Х.Бээжин нарын хүмүүс тэднийг эсэргүүцэхээр ирсэн байв.
Өмнө нь Ардчилсан намаас зохион байгуулсан “Монголоо Беларусь болгохгүй” уриатай жагсаалын үеэр иргэн Х.Бээжин тус намын гишүүн Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацаж танхайрч байсан юм.