Есдүгээр сарын 28-ны өдөр гурил үйлдвэрлэгчид мэдээлэл хийсэн. Энэ үеэр улаанбуудайн үнэ нэмэгдсэнээр гурил гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлалтай хэмээн тайлбарласан.
Тодруулбал газар тариалангийн аж ахуйн ажиллах ажиллах хүчний зардал, шатахуун, техникийн урсгал зардал болон улаанбуудайн тариалалтын үрийн үнэ өссөнтэй холбоотойгоор ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн.
Иргэдийг бухимдах шаардлагагүй гэж гурил үйлдвэрлэгчид тайлбарласан.

Уг мэдэгдлээс хойш талхны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Үйлдвэрүүдээсээ үнэтэй ирж байгаа” гэх худалдагчид цөөнгүй байлаа. Тэдний хувьд үйлдвэрээс ирж байгаа талхны үнэ дээр 100-300 төгрөг л нэмж зардаг аж.

Харин хүмүүсийн худалдан авалт мөн эрс багассан байна. Худалдагчийн зүгээс өдөрт 5-6 ширхэг л талх худалдан авч байна. Ингэснээр талх хөгцрөх, хаях зэрэг асуудлууд тулгарч байна” гэсэн юм.

Тэгвэл талх үйлдвэрлэгчид гэр хорооллын иргэдэд зориулж тал талхыг 1000 төгрөгөөр борлуулж эхэлжээ.


Гэвч иргэдийн амжиргаа доройтсон нь илт байх бөгөөд тал талхыг ч 1000 төгрөгөөр авч чадахгүй болсныг худалдагч нар хэлж байна.