Гурван жилийн өмнө “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгсч, загварын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Уг хэрэг явдалд “MNTM” шоуны оролцогч Э.Одонтунгалагыг буруутгасан өнгө аястай хандлага сошиалд нэг бус удаа гарч байв.

Тухайн хэл амнаас болж Э.Одонтунгалаг бүсгүй загварын карьераа бараг л орхисон. Тэгвэл тэрбээр саяхан Улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэлийн начны найранд ээжийнхээ хамт уригдан ирсэн тухай эх сурвалжууд хэлж байна.

Өөрөөр хэлбэл, шинэхэн Улсын начин О.Цэцэнцэнгэл загвар өмсөгч Э.Одонтунгалаг нар үерхэдэг бололтой.

Улсын начин О.Цэцэнцэнгэлийн хувьд жүдогийн 100 килограммын жинд барилддаг, Олон улсын хэмжээний мастер цолтой нэгэн юм. Тэрбээр Хил хамгаалах ерөнхий газар Хилчин спорт хороо, Женко клубийн тамирчин. Түүний аав нь Улсын начин Б.Одхүү бөгөөд 18 настайдаа аавыгаа даган үндэсний бөхөөр барилдаж, аймгийн заан цол авч байсан түүхтэй. Харин өдгөө 22 настайдаа Улсын начины цол хүртсэн юм.Модель Э.Одонтунгалагийн хувьд ээж талаасаа бөхийн удамтай. Түүний ээж Г.Наранчулуун Г.Өсөхбаяр аваргын эгч.

Ямартаа ч, зодоон цохионы асуудлаараа алдартай Б.Одхүү начин багагүй хэл аманд орж явсан модель бүсгүйг бэр буулгах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Мэдээ хуулбарлахыг хориглоно