Бүх юм хувирч өөрчлөгддөг нь хорвоогийн цор ганц үнэн

Эрт нэгэн цагт баян айлын бэр ганц хүүгээ алджээ. Түүний оюун ухаан самуурч хүүгийнхээ хөрсөн биеийг тэврэн хүн бүрээс хүүг нь амьлуулж өгөхийг гуйн бэдрэх болжээ.

Бүгд түүнийг өрөвдөх хэн ч тус болж чадсангүй. Нэгэн хүн түүнийг өрөвдөн ууланд суух Бурхан багш дээр очихыг зөвлөжээ. Тэрээр яаран Бурхан багш дээр очиж, хэрэг явдлаа хэлвэл хариулд нь Бурхан багш “Би таньд тусалья харин тосгон руу буцаж очоод 5 ширхэг амуу тарианы үр аваад ир. Гэхдээ энэ үрийг нэг ч хүнээ алдаагүй айлаас авсан байх ёстой шүү” гэжээ. Эмэгтэй тосгоноос үрээ маш хурдан олсон ч хүнээ алдаагүй нэг ч айл олсонгүй. Эцэж ядарсан эмэгтэй буцаж ирээд Бурхан багшийн чимээгүй бясалган суугааг хараад бүхнийг ухаарчээ.

Буддын гүн ухааны хамгийн алдартай энэхүү үлгэр нь бүх юм хувирч өөрчлөгддөг нь хорвоогийн цорын ганц үнэн гэдгийг ойлгуулах утгатай юм. Яг дээрхи шиг хүүхэд багачуудад “Зөв” ба “Буруу”-г ойлгуулах, Буддын гүн ухааны 10 үлгэрээс бүрдсэн сонсдог үлгэр худалдаанд гарлаа.

Энэхүү сонсдог үлгэр нь AR технологиор баяжуулсан бөгөөд хүүхэд багачуудын үзэх дуртай гар утсаар нь дамжуулан үлгэр сонсгох боломжтой юм. Уг үлгэрийн сонсохдоо AR Mongolia гэсэн аппликейшныг татаж аваад, зураг тус бүр рүү чиглүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хоолойн сонголттой, анимшн бүхий үлгэр тоглогдно.

Бүтээгдэхүүнийг ашиглах заавар

https://www.facebook.com/6publishing/videos/5938828589501919

Апп татах: http://onelink.to/3ehntm