Парламентийн гишүүдээс гэр бүлээрээ олонд танигдсан хүн бол Н.Учрал. Тус гэр бүлийнхэн бүгдээрээ түүх, нийгмийн ухаан, хэл уран зохиолын мэргэжилтэй доктор цолтнууд гэдгээрээ онцгой.
Тэгвэл манай сайтын папараци дуран энэ удаад Н.Учрал гишүүний газар дээрх ганц дүү Н.Ундрал, түүний хань А.Чингүүн нарыг онцолж байна.
Н.Ундрал бүсгүйн хувьд бэлтэй айлын эрх ганц охин гэдгээрээ хэзээнээс эрчүүдийн анхаарлыг өөртөө татаж ирсэн. Гэвч 2010 эхээр мисс Содгэрэлийн найз залуу, охиных нь эцэг гэгддэг байсан А.Чингүүнийг “булаасан” гэгдэж шар хэвлэлд бичигдэж эхэлснээр олны анхаарлыг татсан. Бусдаас булааж авсан энэ дурлалаа ч өөрийн болгож чадсан тэрбээр өдгөө 2 хүүхдийн ээж.
Дөнгөж 35 настайдаа МҮОНРТ-ийн нүүр царай болж, докторын зэрэг горилж, “Их засаг” гэх том айлын хувьцаа эзэмшигч гэхээр хэн хүнд байхгүй буян заяа. Бас төрсөн ганц ах нь Төр түшилцэж яваа сайд гэж байгаа.
Ингээд бодохоор энэ эрхэм бүсгүй бэл бэнчинтэй, эрх танхи нэгэн байхаас яахав.