Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандааЭ.Дүүрэнцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлээдбагагүй хугацаа өнгөрсөн байна. Тус ялын зорилго,хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, өнөөгийн нөхцөл байдлынталаар товч мэдээллийг өгөхгүй юу?

Дэлхийн улс орнууд ялын бодлогыг нийгмийнхөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож хорихоос өөр төрлийн ялшийтгэлийг түгээмэл хэрэглэх болсон.

Монгол Улсын хувьд хорихоос өөр төрлийн ялыгилүү өргөн хэмжээнд ашиглах, нийгмийн ач холбогдлыгөсгөх зорилгыг эрх зүйн шинэтгэлдээ тусгахааражиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ бол хорихоосөөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыгЭрүүгийн хуульдаа тусган, хэрэгжүүлсэн явдал юм.

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Эрүүгийнхуульд Зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр тусгасанхэдий ч хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Энэ хугацаанд уг ялыг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг хангасан юм. Гэтэл зарим иргэн уг ялын хэрэгжилтийн талаар олон нийтэд санаатайгаар ташаа мэдээлэл өгч байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хангажэхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хичнээн хүн тус ялаар шийтгэгдээд байгаа вэ?

Тус ял хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлххугацаанд нийт 4136 ялтан шийтгэгдсэн. Шүүхээс шийтгэгдэж ирсэн 2998 ялтан, үүн дээр нэмэгдэж “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хорих ялыгзорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1138 ялтанбайна.

Энэ ялыг нийгмийн зүгээс төдийлэн сайнойлгохгүй байх шиг, олон нийтийн дундэргэлзээтэй ойлголтуудЦахим БУГУЙВЧИНД ирж байгаа АНХААРУУЛГА мессежийг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт юм байна, тухайнялын үр нөлөөг товчхон тайлбарлаж өгнө үү?

Хэрэгт холбогдсон хүний зан төлөв, үйлдсэн гэмтхэргийн байдал, нийгэмд учруулсан хор уршгийгхаргалзан үзнэ. Заавал хорих ял оноож, бусад гэмтхэрэгтнүүдтэй хорихгүй. Ингэснээр хорих ялын тообуурахаас гадна давтан гэмт хэргийн тоо ч буурна. Энэял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээхүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой юм. Нийгэм, хамт олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх, сурчболовсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээбиелүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн эдийнзасгийн хувьд ч хэмнэлттэй.

Тухайлбал, ял эдлүүлэх ажиллагааны зардлынхувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг нилээдгүй хувиарбууруулсан. Хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардлаас 25-30 дахин бага зардлаархэрэгжүүлж байна. Энэ нь улс орны эдийн засгийнхүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийнхэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.

Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэрхэн тогтоодог вэ, тогтоосон бүсийг өөрчлөх боломжтой юу?

Эрүүгийн хуулинд 144 гаруй төрлийн гэмт хэрэгтоногдуулахаар зохицуулсан байдаг. Зорчих эрхийгхязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээснэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийноршин суух газраас явах, тодорхой газар очихыг ньхориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэгхүлээлгэдэг.

Шүүх тухайн ялтны бүсийг тогтоохдоо хувийн болон үйлдсэн хэргийн хэв шинж байдлаас шалтгаалангэрийн хаяг, баг, хороо дүүрэг, аймаг, нийслэл, улсын нутаг дэвсгэрийн хилийн заагаар бүсийг тогтоож өгдөг.

Шүүхээс тогтоосон бүсийг өөрчлөх эрх бүхийн байгууллага нь Прокурорын байгууллага байдаг бөгөөд тухайн ялтны гаргасан хүсэлтийг тухайн аймаг, нийслэлийн ШШГГ, хэлтсийн хариуцсан алба хаагчхүлээн авч бүрдүүлсэн нотлох баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлдэг.

Хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

Цахим хяналт, удирдлагын төвөөс тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгсэлашиглан 24 цагаар хяналтыг тавихаас гадна шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан нар биечилсэн хяналт тавьж ажилладаг.

Цахим бугуйвч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгааюу?

Цахим бугуйвч нь хүний биед харшил үзүүлэхгүйматериалаар хийгдсэн, ус, шороо зэрэг зүйлээсхамгаалагдсан, халуун, хүйтэнд тэсвэртэй, хөнгөнжинтэй, цэнэгээ удаан барих, цэнэглэхэд хялбар, аюулгүй байдлын үүднээс тодорхой шалгуурыг хангасанбайх ёстой. Бид энэ хүрээнд  шаардлагад нийцсэн, олон улсад ашиглагдаж байгаа цахим бугуйвчуудаассонголт хийж ашиглаж байна.

Норгох, хагалах зэргээр гэмтсэн тохиолдолдямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Цахим бугуйвч нь өөрөө усны IP67 хамгаалалттай энэ нь тоос шороо, чийг шүршүүрийн уснаас хамгаалдаг. Норгож, хагалсан тохиолдолд техник хяналтын ажилтан үзлэг хийж, дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтээр цахим бугуйвчийг санаатай болон санамсар болгоомжгүйгээс гэмтээсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоодог бөгөөд санаатайгаар гэмтээсэн, тасалсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хохирлыг тухайн ялтнаар төлүүлдэг.

Цахим бугуйвчинд зөвшөөрөгдсөн бүсээс гарсан талаарх мессеж ирдэг. Үүнийг зөрчилд тооцох уу?

Ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, бүсийн хязгаарт 200 метр ойртсон, цэнэг нь дуусч байна, яаралтай цэнэглэнэ үү, яаралтай үеийн дуудлага гэх анхааруулгууд дохио мессеж хэлбэрээр ялтны цахим бугуйвч болон цахим хяналт, удирдлагын төвд нэгэн зэрэг ирдэг. Энэ анхааруулгуудаас ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх мессежнээс бусад ньялтанд анхааруулсан байдлаар очдог. Харин зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх анхааруулга мессежийг шууд зөрчилд тооцдоггүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шалтгаан нөхцөлийг тогтоож зөрчил гаргасан эсэхийг нягталж зөрчил нь тогтоогдсон бол ШШГТХуулийн 170.1.1-т зааснаар зөрчилөөр бүртгэнэ.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог юм бэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?

Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж ирсэн ялтанд эрх үүрэг, техник ашиглах зааварчилгаа зэргийг ялтан тус бүрээр нэг бүрчлэн танилцуулж, мэдээллээр хангадаг ч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй ялаас зайлсхийх тохиолдлууд гарч байна.

Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээбиелүүлээгүй бол оногдуулсан ялыг нь хорих ялаарсолих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлынбайраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийгбиедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийгбүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явахзэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээдавтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийнхэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүйхугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөнгэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэргүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйзэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнтохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.

Цахим бугуйвчны худалдан авалт ямар хэлбэрээр зохион байгуулдаг вэ?

Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системийн программ хангамж, сервер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хамаардаг учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг.

Цахим бугуйвчны эдэлгээ, чанарын талаар

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийнтулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүлмэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаахийсэн. Цаг хугацааны хувьд ч үнэ өртөгийн хувьдБНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтойбайсан. Өнөөдрийн байдлаар 420.000-оос 780.000 төгрөгийн үнэтэй цахим бугуйвчийг ашиглаж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийнялаас ялгагдах онцлог юу вэ?

Технологийн дэвшлийг ашиглан цахимтөхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биедзүүж байршлыг тогтоон, зорчих маршрутыг хязгаарланхөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэгонцлогтой.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүнийхувьд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалахболомжийг олгож байдаг онцлогтой.

Ялын хэрэгжилт, цахим бугуйвчтай холбоотой гомдол хэр ирсэн бэ?

Хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол 1 ирсэн. Ер нь бол зорчих эрхийг хязгаарлахялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэдболон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ялэдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхаданхааран ажиллаж байна.

Тухайлбал зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хяналтад байгаа нийт ялтнаас ялын хэрэгжилт, ач холбогдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг түүврийн аргаар авч үзэхэд судалгаанд оролцсон ялтны 88 орчим хувь нь оноосон ялын төрөл, онцлог нь хувийн амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн, 12 хувь нь тодорхой хариулж мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг асуулгын аргаар авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн судалгаагаар гарсан.