“Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон” романуудаараа уншигчдыг байлдан дагуулсан зохиолч Б.Шүүдэрцэцэг хувийн сэтгэлзүйчтэй гэнэ.

Энэ талаараа тэрбээр “Хэдэн жилийн өмнө нойргүйдэл хурцдсан. Тухайн үед “Өгөөж”-ийн Түмэнгэрэл захирал санал болгосны үндсэн дээр хувийн сэтгэлзүйчтэй болсон. Хүн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо сэтгэлээ уудлаж ярихаас илүү сэтгэлзүйч эмчдээ ярьдаг. Хүмүүс намайг нээлттэй гэж хардаг боловч их нууцлаг талдаа хүн” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр бүсгүйчүүдэд хандаж “Бухимдахдаа дотны найз нартаа хандаж нууцаа, бүх сэтгэлээ уудлах хэрэггүй. Эргээд тэр нь найзуудын муудалцах үндэс болдог” хэмээн зөвлөжээ.