Монголын зөгийн аж ахуйн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, шинэ салхи татуулж яваа хүн бол Ибүкүро Томоко. Мөн тэрбээр монголчуудын өөрсдөө ч анзаардаггүй олон сонирхолтой өнцгийг гаргаж, бодитой шүүмжлэл хэлдэг цөөн хүмүүсийн нэг. Түүний тамхи татаж буй бичлэг цахимаар тарж шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тэрээр “Гуанзны үүдэнд тамхи татсан үнэн. Дахиж тэгэхгүй ээ. Уучлаарай. Ишээ хог руу аваачиж хийсэн шүү. Миний бичлэгийг хийж цацсан хүнд баярлалаа. “ гэжээ.