Жүжигчин А.Өнөржаргал БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдсон жюү жцүгийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцон түрүүлсэн байна. Харин NOGI төрөлд хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд Гаруда академийн тамирчин болсон бөгөөд өмнө Японы Токио хотод эхэлсэн жюү жцү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  Мастерс ангиллын хөх бүсийн 76 кг жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байсан билээ.