Хүүеэээ

14 нас хүрчихвэл насанд хүрсэн эмэгтэй болчих юм уу

Би энэ хуулийг чинь эсэргүүцэж байн


Би олон эмэгтэй дүүтэй

Би эмэгтэй хүн

Би ээжтэй, эмээтэй, эгчтэй, эмэгтэй найзуудтай,танилуудтай, дэлхий ертөнцөд эмэгтэй хүмүүс маш их байна
Ийм хуультай улс байж болох уу


Өдөр бүр хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, ээжийгээ эгчийгээ хэн нэгэнд зодуулж буйг харж өсөж байна. Бүр нярай ,бага насны , хүү охин хамаагүй хүчиндүүлж байна. Өдөр бүр хэн нэгэн эмэгтэй хүүхэдтэйгээ цуг амиа хорлоод зодуур дааж архидалт хүчирхийллийн дааж эвлэрч амьдрах юм уу Бид мартдаг хэдхэн өдөр харамсаж зүхэлдэж байгаад л мартдаг .

Маш олон эмэгтэй хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ хэн нэгэнд хэлэх нь битгий хэл өөрөө ч тэр зүйлийг бодохоосоо айдаг


Ямар ч нийгмийн халамж байхгүй

түүнийг дэмжих хууль байхгүй

Хорогдох хамгаалах байр байхгүй

Гэмт хэргийг үнэн зөв шалгах цагдаа шүүх байхгүй

Гэр бүлийн боловсрол байхгүй

Хүчирхийллийн эсрэг төв хаана байна

Шүүхийн шинжилгээг үнэн зөв хийхгүй авлигал авна

Чи мөнгөгүй бол бүр хэн ч биш


Чамайг эмчиллэх эмнэлэг байхгүй

Чиний сэтгэл санаа хямарч шоконд орж үхмээр санагдаж байгааг эмчлэх сэтгэлзүйч гэж бүр байхгүй

Гол нь чи хүчирхийлэлд өртөх боломжийг чи өөрөө өгсөн ХОХИНО

Тохиролцое

Зүгээр энэ нийгмээс үнэхээр залхаж байн