Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж буйг эмч нар дахин анхаарууллаа. Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхдийн уушги хамгийн их гэмтэж байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Бага насны хүүхдийн дархлаа гүйцэд тогтоогүй, уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул бронхит, сүрьеэ зэрэг хүнд өвчлөлд амархан нэрвэгддэг аж.

Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэ, уушгины өвчлөл судлалын нэгдсэн эмнэлэг ажилладаг бол манайд байдаггүй.
Гавьяат эмч, клиникийн профессор Д.Мянгаа “Ийм утаатай орчинд яаж цоо эрүүл уушгитай хүн байх юм. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй л байгаа. Дийлэнх нь гуурсан хоолойн бөглөрөх өвчин буюу бронхиттой. Гаднаас нь харахад хүүхэд эрүүл байлаа ч агаарын бохирдол, тамхины утаанд уушги нь аль хэдийнэ өвчилсөн байдаг. Одоо цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй” гэлээ.

Нийслэлийн 220 мянган сурагчийн 9000 нь буюу таван хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч болоод буйг нарийн мэргэжлийн эмч хэллээ.

Дүүргийн эмнэлгүүдийн өнөөгийн төрх

Энэ нь насанд хүрэгчдийн сүрьеэгийн өвчлөлөөс гурав дахин өндөр үзүүлэлт аж. Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар хүүхдийн сүрьеэгийн өвчлөл ийм өндөр гардаг улс байхгүй гэнэ. Энэ бол аймшигтай, сэтгэл түгшээсэн тоо.
Эмнэлэгт үзүүлж буй хүүхдүүдийн заримынх нь уушгины уг өргөссөн, булчирхай нь тодорсон, хамгийн гол нь уушгины зураглал тодорч, бронхиттой болохыг оношилсон байна. Тэдгээр хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байсан нь эмч нарт түгшүүр төрүүлжээ.

Улаанбаатар хотод амьдардаг нийт хүн амын эрүүл мэндэд төдийгүй шийдвэрлэж чадахгүй байгаа утааны эсрэг үйл ажиллагаатай холбогдож болохуйц чухал ач холбогдолтой баймаар юм. Өөрсдөө хийж чадахгүй байгаа судалгаа нь өндөр түвшинд, чанартай хийгээд өгсөнд нь талархаж, хамтран ажиллахын оронд хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа нөхдийг юу гэж ойлгох вэ.

Цэвэр агаараар нэг цаг амьсгалахад хүний уушги цэвэршдэг

Бронхит өвчнийг хэрхэн эмчлэх болон сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч П.Энхтамир хэвлэлд ярихдаа “Ханиад, томуу тусахад л уушги гэмтдэг. Ер нь уушгины эмгэгийн гол шалтгааны нэг нь утаа. Байнга утаагаар амьсгалаад тамхи татах, бактери вирусийн халдвар нэмэгдэхээр уушги эрүүл байх боломжгүй болж байгаа юм. Иймд уушгины ачааллыг бууруулж, өвчлүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой. Гуурсан хоолойн архаг үрэвсэл буюу бронхит нь хамгийн түгээмэл, хөнгөн өвчин мэт боловч эмчилгээ хийхэд их төвөгтэй. Шалтгаанаасаа хамаараад эмчилгээний зарчим ялгаатай. Эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрдэг. Гол нь дахиулахгүй байх хэрэгтэй. Үүний тулд биеийн дархлааг сайжрууулах, цэвэр агаарт гарах, халдвараас сэргийлж амны хаалт зүүж занших ёстой.
Уушгаа эрүүл байлгахыг хүсвэл цэвэр агаарт тогтмол гарах хэрэгтэй. Учир нь уушгинд эрүүл агаар хамгийн чухал. Хотын төвд ажилладаг байсан ч өглөө, оройдоо агаар гайгүй үед нь 20 минут гадаа гарч байх шаардлагатай. Ер нь хүний уушги цэвэр агаараар нэг цаг амьсгалахад цэвэршдэг. Байнга алхаж, биеийн тамираар хичээллэх ёстой. Олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэж занших, илчлэг тэжээллэг хоол унд хэрэглэх, нэмэлт витамин хэрэглэх зэргээр уушгиа хамгаалж болно” гэжээ.