Ардчилал гэдэг хүн халдашгүй чөлөөтэй байхыг хэлдэг. Хүн ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй бол тэр хүнийг мөрдөж мөшгөх хориотой.

Гэмт хэрэг хийсэн байсан ч түүнийг илрүүлэх гүйцэтгэх ажлууд эрс нууцлагдмал байх ёстой. Өнгөрсөн парламентад харамсалтай нь 65 уулаа гэж аархасан уу эсвэл хууль зүйн сайд, ерөнхий прокурор нь энэ асуудлуудыг зориуд анхаарахыг хүсээгүй юу илт хууль хяналтын байгууллагын арга хэрэгслийн хүрээнд олж авсан байж болзошгүй олон мэдээлэл улс төрийн зорилгоор олон нийтэд ил болж нэг талаасаа тухайн хүний нэр төрийн асуудал, нөгөө талаасаа хууль хяналтын байгууллага гүйцэтгэх ажил хийдэг цагдаа тагнуул, түүнд хяналт тавьдаг прокурорт итгэх итгэлгүй болж, бидэнд ер нь нууц гэж юм байгаа гэж үү гэж хүртэл бодоход хүргэсэн.

Иргэд үндсэн дээ тухайн мэдээллүүдийг өнгөц хараад л гарсан мэдээллийг тойрч шуугиж байсан болохоос яагаад ямар учраас энэ мэдээлэл гарав гэж огт анзаараагүй. Тиймээс одоо эргээд нэг бодоод үз.

1. Хурцын хүүгийн зодооны бичлэг. Цагдаагийн байгууллага нотлох баримт болгон бэхжүүлж авсан байж болзошгүй бичлэг байсан

2. Эрүүдэн шүүсэн гэх бичлэг. Мөрдөн байцаалтад ашигласан дүрсийг сэргээсэн гэхээр хэн тэр дүрсийг нууцаас гаргасан, ямар зорилгоор Гишүүд болон олон нийтэд тараасан нь ойлгомжгүй үйлдэл байсан. Нууцаас гаргах тусгайлсан хууль журамтай.

3. Сонгуулийн үед УИХГ Нямбаатартаа холбоотой мэдээлэл. Бас л гаднах камер болон бусад мэдээлэл хуулийн байгууллага оролцохгүй бол ямар ч боломжгүй дүрс мэдээ тараагдаж байсан.

4. Загдаа Бямбадоржийн утасны яриа. Мэдээж Загдаа тийм зүйл бичихгүй нь ойлгомжтой. Тараахгүй гэдэг нь мөн адил.

5. Топор яриа. Одоо хүртэл хэн бичиж тараасан талаар мэдээлэл гараагүй

6. Адьяасүрэн гишүүнтэй холбоотой нэвтрүүлэг. Мөн л зөвхөн хууль хүчний байгууллага оролцож байж олж чадах мэдээлэл байсан. Жирийн иргэд ийм мэдээлэл олж авах ямар ч боломжгүй мэдээ дүрс агуулагдсан байсан.

7. Бадамжунай Хурц нартай холбоотой гэх миний бичлэг. 2017 оны 2 сард намын хурлын санхүүжилт дуусаж, нам санхүүжүүлэх хүн олж өгөхийг хүсэж, уулзсан уулзалт. 2020 онд Хэн бичиж, ямар зорилгоор тараасан гэдгийг та бүхэн мэдэх байх. Бараг бүх хэвлэлээр нэгэн зэрэг цацаж Оюунэрдэн сайд үндэсний тв гээр тодотгол болгон ярьж байсан.

8. Сүндий гэх нэр дэвшигчийн эхнэртэй холбоотой мэдээлэл. Хувийн нууцтай холбоотой мөрдөн байцаагчийн авсан мэдүүлэг. Одоо хүртэл хэн хэзээ тараасан нь илрээгүй.

9. Хотын даргатай холбоотой мэдээ. Үнэн эсэх дүрс олон нийтэд цацагдаагүй ч ерөнхийлөгчийн зөвлөх өнгөтөөр ярьж өгсөн.

10. Жүжигчин ээжийгээ зодож байгаа бичлэг. Ямар зорилгоор олон нийтэд тараасан нь ойлгомжгүй ч цэвэр хуулийн байгууллага бэхжүүлж авсан дүрс бичлэг гэдэг нь тодорхой болсон.

11. Оймсны асуудал. Тэр дүрсийг хэн нууцаас гаргасныг мэдэхгүй. Олон нийт шуугиж өнгөрсөн. Одоо асуудал хаана байгаа нь ойлгомжгүй үлдсэн

12. Баярын хоолны дүрс. Цагдан хоригдож буй этгээдийг авчирж хоол идүүлж бичлэг хийж олон нийтэд тараасан. Үнэндээ хоол идсэн хүн ямарч буруугүй. Би байсан бол идэх л байсан. Харин идүүлж, дүрс бичлэг хийж тарааж байгаа нь сэжигтэн яллагдагчийг зориуд олон нийтэд сул дорой болгох гэж харуулсан үйлдэл юм.

13. Салхитын бичлэг. Хэн яагаад тараасан нь мөн ойлгомжгүй.

14. Яаманд амиа алддаг залуугийн мөнгө тоолж буй дүрс бичлэг.

Гэх мэт товч санахад ийм байна. Тиймээс та бүхэнд хууль бусаар тагнуулж байсан тодорхой мэдээлэл байвал хандаарай.