Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд нийт гурван лабораторит шинжилгээ хийсэн 408 хүний сорьцын 390 хүнийхэд нь коронавирус илрээгүй.

18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид юм.

Афганистан улсаас өчигдрийн онгоцоор ирсэн 51 цэргийн алба хаагчийн 18-д нь коронавирус илэрсэн. Гэхдээ дараагийн давтан шинжилгээ хийх болно.

Гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байна.

Монгол Улсад коронавирусийн 261 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 207-г нь эдгээсэн байна.