Хэцүүдэж буй ХЭЦҮҮ ХАД
Улаанбаатар хотоос 1260 км зайд орших Увс аймгийн Хяргас нуурийн эрэг дэх Хэцүү хад үнэхээр үзэсгэлэнтэй.


Харамсалтай нь уг газрыг үзэхээр очсон аялагчид нуурын эрэг дагуу хог хаягдал, хүний ялгадас, 00-ын цаас, хүүхдийн живх, барьсан загасны өмхийрүүлсэн сэг зэмээр дүүрсэн нь сэтгэл эмзэглүүлж байна.
Байгаль орчны тухай хуульд иргэдийг тусгай хамгаалалт бүү хэл, нийтийн эзэмшлийн талбай нутаг дэвсгэрт хог хаягдал хаяхыг хориглосон байгаа. Гэвч тус байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар хяналт тавьж буй газар алга.


Уг асуудалд БОАЖЯ-ны шинэхэн сайд Д.Сарангэрэл болон Увс аймгийн БОАЖГ нь яаралтай арга хэмжээ авч дүгнэлт хийж тодорхой ажил хийхгүй бол ХЭЦҮҮ ХАД тун удахгүй бохирдож сүйрэх нээ. Хүний хөлөөс дайжиж хадан цохион дээр үүрээ засаж амьдардаг шувуу амьтад холдож, эко системд ноцтой хохирол учруулсан байдалтай байна.
Эхний ээлжинд тус нуур руу зорчиж буй тээврийн хэрэгсэл иргэдээс хурааж авч, хураамжаараа нуурыг эрэг дагуух цэвэрлэгээг нэн даруй хийх шаардлагатай юм. Түүнчлэн, тус нуурын эрэг дагуух жуулчны баазуудын үүргийг өндөрсгөж, хариуцлагыг чангатгаж, болж өгвөл байрлалыг нуурын эргээс холдуулвал байгаль орчинд таатай байна.


Судлаачдын үзэж буйгаар, Хөвсгөл нуурын бохирдол сүүлийн гурван жилийн хугацаанд 5 дахин ихэссэн гэдэг. Уг бохирдолоос илүү их гамшиг аюул Хяргас нуурт нүүрлээд байна.