Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1967 оны долоодугаар сарын 27-нд мэндэлсэн.

Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжиж 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа.

Жүжигчин И.Одончимэг “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.

Хамгийн сүүлд “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд тоглож, БНХАУ-ын Чиндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон SCO (Shanghai Cooperation Organization) Film фестивальд оролцож, “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн билээ.