Т.Доржханд цахим хуудаснаа “Наадмын дараа нутаг орноороо гэр бүлийн хамт аялж эрч хүч, урам зориг авлаа. Нөхдүүд маань ч сайхан амарцгааж салбаруудын шинэчлэл, хуулийн төслүүдийн ажилдаа орж байна. Харин явсан газрын талаар товч пост оруулмаар санагдав.

• Бороо хур тэгширсэн сайхан зун болж байна. Баруун зүг Увс, Завханы чиглэлийн зам сайжирчээ, жижиг машинаар аялж болохоор болж.

• Ковидтой жил болохоор загас агнуур, экспорт муу байна. Манай загасчид уургаа аваад нуурын эрэг сахивал олз арвин байна даа.


• Хог яах аргагүй шийдэх асуудал байна. Хогны том хар уутны нийлүүлэлтийг нэмэх, хогийн цэгийг олшруулах, бага хогтой аялах арга замуудыг манай туршлагатай аялагчид сошиалаар заамаар санагдав.

Эцэст нь аялаад буцахдаа үнэ хямд боловч үйлчилгээ сайн, халуун устай камп олсон. Завханы Тосонд Мөнх-Өвөгдий, бас сайхан чанасан кофегоор дайлдгийн билээ.

Эрхэм найзууд үр хүүхдүүддээ нутаг орноо танилцуулангаа сайхан амраад аваарай.