Эрүүл, зөв хооллолтын хичээлээр илүүдэл жинтэй охид хүүхнүүдийг ёстой л нэг хуйлруулдаг жүжигчин Б.Цэцэг сүүлийн үед нийгэмд чиглэж нэлээд дуугарах болсон.


Охиноо хэвлийдээ тээж байх үедээ 128 килограмм хүртэл таргалсан түүнийг “Баавгай эгч” хэмээн үзэгч фэнүүд нь хочилсон удаа ч бий. Харин төрснийхөө дараа зөв хооллолт, дасгал сургуулилтын ачаар танигдахын аргагүй гоолиг биетэй болсон Б.Цэцэг орчин цагийн сайхан хүүхнүүдийн нэг гэдгээ зүй ёсоор баталж чадсан нэгэн.

Тэрээр бүсгүйчүүдийг үргэлж бэлхүүсээрээ утас уяхыг зөвлөдөг. Өөрөө ч үүнийгээ хэрэгжүүлдэг бололтой.

Түүний гоолиг бэлхүүсний нууц уясан утсанд нь оршдог ч юм билүү. Хэн мэдлээ