Амьдрал яахав ээ хайр байхад мөнгөтэй мөнгөгүй хамаагүй аяаандаа өөдлөөд ирдэг юмаа. Гол нь хэцүү үеүүдээ нэг нэгнийгээ орхилгүйгээр давж чадсан хосууд чинь л жаахан холдохоор бие биенээ санаад үглээд байдаг хөөрхөн өвөө эмээ болтлоо хамт амьдардаг юм шүү дээ.

Заяаны хань чинь байсан ч хэрэлдэх маргалдах үе бишгүйдээ л гарна. Нөхөр нь гомдоох эхнэр нь тунирхах үеэс авахуулаад хосуудын хоёр гурав 5, 10 жилийн хөрөлтийн үеүүд ч та хоёрыг хүлээж байгаа.

Тойрч гарах аргагүй тул далайн түрлэг шиг ирж байгаа амьдралын тэдгээр шалгууруудыг гар гараасаа атгалцаад нэвт сөрөн гарах хэрэгтэй.

 

Амьдрал хосуудыг сорьж эхлэх мөчид л хамт байгаа хүнээ орхиод өөр гоё зүйл амалсан нэгэн дээр гүйж очоод бүүр эхнээс нь дахиад байвал чи яг цаг хугацааны сааталд орчихсон хүн шиг алдаагаа давтсаар л байх болно. Хэн ч эхэндээ төгс хүний дүр эсгэж чадна илүү сайхныг хайж явсаар нэг л өдөр сайхан залуу нас чинь омголон зантай чинь дуусах үед бүх зүйлс оройтсон байх болно.

Алт, Мөнгөн хуримаа хийнэ гэдэг чинь амьдралын хэцүү мөчүүдийг хамтдаа давсан тул та хоёрт аз жаргал хүсэж хүндэтгэл үзүүлж байнаа л гэсэн үг шүү дээ

Амьдралдаа хайрандаа ухаантай хандаж байгаарай…