Монголын “Мэрлин Монро” гэгддэг дуучин С.Хишигжаргал .Рок, поп ертөнцөд өөрийн гэсэн хөг, орон зайгаа хэдийнэ бий болгосон түүнийг уншигчид маань “Universe best songs-2011” тэмцээний шилдэг оролцогч, “Хоёулаа унтах уу” уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр нь андахгүй биз ээ.

Тэрээр цахим хуудаснаа “Хүүхдээ өөрөө хардаг юмуу гэж асуух хүмүүс цөөнгүй таарах юмаа кк… Тиймээ өөрөө хардаг….
Юун алдар нэр! юун карьер! кк энэ бүхнээс хэд дахин чухал, жинхэнэ утга учиртай хариуцлагатай ажилаа би өөрөө хийлгүй яахвэ ккк…

Нэг л мэдхэд том болчихно өөрөө бүхнийг чаддаг болчихно надад тэврүүлж үнсүүлж мөөмөө идэхээ больно хоолоо халбагадуулж онжигоо арчуулхаа больно… үүрч дүүрч өвөрт минь асахаа больно… Болно болохгүйг нь ойлгуулж, орчлонг таних алтан хоромуудыг нь хуваалцах гэж хамт мэдрэх гэж… хүүгийнхээ анхны тод дурсамжуудад нь үлдэх гэж…


өвгөн болсон хойноо ч ээжийгээ санахад
сэтгэл дотроо үнэрлэх энгэр, амтлах амт… зөөлөн гар… зоригжуулах харц нь байх гэж би Өөрөө хүүхдээ хардаг…” хэмээн бичсэн байна.