Дуучин Энхзол багш болоо юу
Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлж явсан дуучин Энхзол багшлаж буй бололтой.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Өглөөнөөс хойш 5 цаг хичээл заалаа. Одоо дахиад гурван өдөрт 8 хичээл заана гэдэг тоглоом биш юм аа” гэжээ.

Энхзолын хувьд нэг хэсэг АНУ-д амьдарч байсан ч гурван жилийн өмнөөс эх орондоо бүр мөсөн суурьшихаар болсон. Үүнийгээ батлах гэсэн мэт Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоунд тун амжилттай оролцсон билээ.