Ээж нь хүүгээ зүүдэлж байна гэж зүүдэлж сэрлээ….

Нар мандадгаараа мандаж, өдөр шөнө ээлжэн солигдож, зун цаг намартаа золгож хүний олон үрс цэцэрлэг сургуульдаан яаран алхаж байна.Хорвоогийн бүх зүйл байрандаа….ганцхан миний л жаахан үр алга, өөдөсхөн үр минь алга.


Өр минь өмөрч ээж нь хүүгээн дэргэдээсээн хайж энгэрээ нэг тэмтэрнэ, байхгүйг нь сануулж халуу оргиж хацар дагаж нулимс асргана, энгэр минь норно….

Зүүдэндээ хүүтэйгээн уулзах гэж ээж нь шөнө болохыг хүлээнэ гэвч өдөрийн урт юутай гунигтай….шөнийн зүүд юутай богинохон

Ээж нь хүүгийнхээ хоолойг сонсохсон гэж чимээгүйд дассан, дуугаан хураан, үгээн цөөлсөн… хаа нэгтээгээс хүү минь дуудахвий гэж бүлтэлзэнэ, дуудхад нь сонсохгүй хүүгээн алдчихвий гэж үймрэн үймрэн зүрх чих хоёр минь зүүнд шивүүлэн хүлээнэ…

Хүүгээн их санахдаа ээж нь хэдэн зуун удаа эмтэрч,үйрч санана, сэтгэл итгэл хоёр урагдаж цөхөрч санана.
Үрээн үдээд ирэхдээ ээж нь үнэнтэй тэмцэлдэж шаналсан, хүүгээн өгөөд буцахдаа ээж нь амьдралд ялагдаж шаналсан….

Ахиад үрээ харахсан гэж, алаг нүдийг нь үнсэхсэн гэж, жаахан гараас нь хөтлөхсөн гэж хүсэхдээ чинийхээ зүг гараад гүйчихмээр, дэргэд чинь суугаад цурхиртал уйлмаар,буцааж авчраад тэвэрчихмээр болох юм ээж нь……..
Бүх зүйлийг ганцхан удаа ухраамаар ….

Ээж нь хүүгээн хүлээсээр……

Сайхан хүүгийнхээ дурсгалд зориулав.

Б.Сарангуа