Өнгөрсөн есөн сарын хугацаа шиг бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүйгээр ирэх өвлийг даван туулж, цар тахлын хоёрдахь давалгаанд цохиулахгүйн тулд манай улсын иргэд бэлтгэлээ базаасаар. Дэлхий нийтийг хамарсан хөл хорио зөвхөн манай улсыг ч биш нийгэм-эдийн засагт маш хүнд туссан учраас иргэдийг хөл хорионд оруулахгүй, мөн улсын хилээ нээхгүйгээр амьдрах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзсэн.


Тиймээс өнөөдрөөс сургуулийн сурагчид бүтэн цагаар хичээллэж эхэллээ. Мөн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт 2 настнуудыг бүртгэж, ирэх 10-р сард цэцэрлэгт хамтруулахаар боллоо. Үүнд иргэд сэтгэл ханамжтай байгаа.
Ирэх 10 дугаар сараас оюутнууд хичээлдээ орно. Мөн баар цэнгээний газрууд дахин хуучин ажлынхаа цагаар ажиллаж эхлэхээр болсон.
Манай улсын иргэдийн хувьд хөл хорионоос үнэхээр залхаж, гадаадаас иргэдийн тусгаарлалтын арга хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тэд өнөөдрөөс тусгаарлалтын байрандаа 21 хононо.
Өнгөрсөн 9 сарын хугацаанд бизнес эрхлэгчид, ард иргэд ба төр засгийн орлого буурч, “хиймэл ком”-д орсон эдийн засгийг сэргээхийн тулд гаргаж буй зардлыг хүчрэхийн аргагүй болжээ. Энэ мэт нөхцөл байдал нь ирэх өвлийг хөл хориогүйгээр өнгөрөөх нь гэсэн найдлагыг монголчуудад төрүүлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19-ийн нийт 311 тохиолдол зөөвөрлөгдсөн орж ирснээс 302 нь эдгэрсэн бол есөн хүн эмлүүлж байна.

Эдгэрсэн 302 хүнээс 281 нь ажиглалтаас гарч энгийн амьдралын хэв маягтаа орсон бол

▪ 13 хүн гэрийн ажиглалт

▪ 8 хүн хяналтад байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 64,396 хүн коронавирусийн шинжилгээ хийж, 25,560 хүнийг тусгаарлажээ. Одоогийн байдлаар 3,895 хүн тусгаарлалтад ажиглагдаж байгаа.

Эрүүл мэндийн яамны зүгээс амны хаалтаа байнга зүүж, хоорондын зайгаа барьж, гэрээсээ ажлаа хийхийг сануулсаар байгаа билээ.