Шри Ланкт Заанууд хог хаягдлаар хооллосны улмаас сүргээрээ үхэж байна

Шри Ланкийн зүүн мужид зааны сүрэг хог иддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Учир нь зааны бэлчдэг ой бүхий Ампарагаас холгүйхэн хогийн цэг бий.

Уг хогийн цэгт хог хэд хэдэн хотоос нэг доор хог хаядаг бөгөөд хог хаягдлыг зайлуулах ажиллагаа тогтмол хийгдэггүй. Тиймээс хогийн цэг аажмаар томорсоор ойд ойртсон аж. Эхэндээ хогийн цэгийг хашаа татан тусгаарлаж байсан бол одоо хашаа нь нурсан тул заанууд сүргээрээ хогоор хооллох болжээ.

Харамсалтай нь заанууд микропластик, полиэтилен буюу шингээж чадахгүй хог хаягдал идэж сүргээрээ үхэж байгаа болох нь задлан шинжилгээгээр тодорхой болсон байна.

Үүний зэрэгцээ өлсгөлөн заанууд хэд хэдэн тариан талбай руу дайрсан юм. Эрх баригчид хэд хэдэн удаа хурал зохион байгуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна.