Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан өрх, дүүрэг, хорооны эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг.

Хүүхдийнхээ өвчнийг эдгээхийн тулд эмзэг энхрий зөөлөн арьсанд нь ган зүүгээр хатган аймшигт өвчнийг мэдрүүлэн байж уян зүү тавиулдаг. Зарим тохиолдолд эмч сувилагч нарын мэдрэмжгүйгээс үү, эсхүл тухайн хүүхдийн өвчнөөс үү уян зүү тавихдаа судсыг нь олохгүй аймшигт өвдөлтийг бяцхан үрсэд дахин дахин мэдрүүлж, олон удаа зүү хатгах нь бий. Энэ бол хүчирхийлэл.

Жил бүр ЭМЯ-наас эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгцээт хэрэгслүүдийг тараадаг хэдий ч судас тодруулагч өгөх нь ховор бололтой. Хүүхдийн эмнэлгүүдэд дээрх хүчирхийлэл үйлдэгдсээр байна.

Өнөөдөр салбарын сайд дарга нар нь хэдэн арван сая, хэдэн мянган ам.долларын автомашин хөлөглөж, хэдэн сая төгрөгийн гар утас барьж гангардаг хэрнээ хүүхдэд чиглэсэн наад захын асуудлыг шийдвэрлэмээр байна.