Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Засаг дарга, ажлын алба болон багийн иргэд хамтран багийнхаа өндөр настанд өргөө цагаан гэр өглөө. Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат тус багаас сонгогдсон Төлөөлөгчийн хувьд арга хэмжээнд оролцож, багийн ажлын алба болон иргэдэд талархал илэрхийлж гэр авч буй өндөр настанд аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын хамт хүндэтгэл үзүүлж, шаардлагатай зарим зүйлсээр туслахаа илэрхийллээ.