Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах арга хэмжээ боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 123-р зарлигаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал нар гардуулан өглөө. Монгол Улсын төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор 3, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 11 иргэн шагнагдлаа.