Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг ШӨХТГ-аас ШААРДЛАА. Тодруулбал зориудаар үнэ нэмсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Улмаар зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэлсэн байна.

Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”

мөн зүйлийн 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх Хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан тул үнийн хөөргөдөл зохиомлоор үүсгэхгүй байхыг анхааруулж, дараах шаардлагыг гаргалаа.