Монгол дахь “PLAYBOY” сэтгүүлийн нэг насны төрсөн өдрөөр 2014 оны шилдэг “Playmate”-ээр шалгарч байсан Н.Энхмаа сүүлийн үед сураг алдарсан.

Тэгвэл тэрбээр айлын эзэгтэй, дэс дараалсан гурван хүүхэд төрүүлжээ. Гурван удаа ойрхон төрсөн гэхэд намба сууснаас илүү сайхан бие галбирт нь өөрчлөлт ороогүй байгааг уншигч та анзаарна биз.

Н.Энхмаа бол 2013 оны 4-р сарын “playmate” бөгөөд тухайн үед л “playboy” сэтгүүл хамгийн их борлогдож байсан бөгөөд сэтгүүлийн нэр хүнд өсөхийн хэрээр Н.Энхмаа ч олны танил болж байсан билээ.

Түүнчлэн нэгэн уран бүтээлч түүний нүцгэн хөргийг бийрээр зурж байсан нь мөн л шуугиан тарьсан.