Дуучин Д.Дэмбэрэлнямбуу Увс аймагт “зугаалсан” тул хөл хорио тогтоолоо


Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гарсан хойно нь буюу дөрөв хоногийн дараа Ковид 19-ийн халдвар илэрч Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоосон. Тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүний явсан газруудын зураглалыг гаргахад тэд энэ сарын 08-ны өдөрзалуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тоглолтыг хамтдаа үзсэн байдаг.
Тэгвэл дуучин Д.Дэмбэрэлнямбуу төрөлх Увс аймагтаа очиж “Хархан нүдэн” тоглолтоо тавихаар  тоглолтын билетээ зах худалдааны төв олон нийтийн газраар явж борлуулжээ .

Үүний улмаас Увс аймагт онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоолоо. Улмаар Увс аймгийн хэмжээнд арван нэгдүгээр сарын 14 хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их, дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Мөн барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ.