Б.Цогтгэрэл: Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нар огцор

Шилэн Цогоо нэрээрээ олны танил болсон иргэн Б.Цогтгэрэл.  Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор зээлийг 2021-07-01  хүртэл хойшлуулсантай холбоотойгоор хэрэгжилт ямар байгаад иргэний хяналт тавьж байгаа тэрбээр  Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг ажлаа өгөхийг шаардсан. Учир нь Засгийн газрын шийдвэр хөрсөн дээр буухгүй байгааг тэрбээр баримттайгаар дэлгэсэн юм. 

Иргэн Б.Цогтгэрэл:  Зээлээ төлсөн нь дээр юм байна. Төлөхгүй бол хүү хуримтлагдаад бүүр алуулах юм байна. МБ01, СЗХ01 ОГЦОР.

Би уг нь Банк, ББСБ, ХЗХ-ны нэрсийг дурдахыг хүсээгүй баримт болгон орууллаа.  Гэхдээ ЗГ-аас өгсөн зөвлөмжийг банкууд хүлээж авахгүй байна. Зээлийг хойшлуулъя болно. Гэхдээ тэр хугацааны хүүгээ төл, хүү хуримтлагдана гэж мэдэгдэцгээж байна.

 

Хүү хуримтлагдах юм бол зээлээ хойшлуулж улам хүүндээ алуулж ацаа хийх юм бэ? Чихээ тайраад ч болов төлсөн нь дээр шүүдээ. Ингээд зээл хойшлуулах шийдвэр утаа боллоо. ЗГ-ын шийдвэрийг биелүүлж чадаагүй, харилцагч нарт хүндрэл учруулсан Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нар огцор!!!” гэжээ.