Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зай эзэлж, түүнийхээ хэрээр үзэгчдийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн дуучин Э.Чулуунчимэг уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа.

Дуучин Э.Чулуунчимэг шинэ нөхөр улсын начин Д.Цэрэнтогтохын хамт “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцжээ.

Нөхөртэйгөө анх удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаа юм.

“Шар” баг Эхнэрийн заавраар нэвтрүүлэгт нэг цагийн турш рестораны зэрэглэлийн амтат хоол урлах даалгаврыг уламжлал ёсоор “Шар” баг гүйцэтгэлээ. Энэ дугаарт “Шар” багийг төлөөлж монгол бөхийн нэгэн өнгө болсон Улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох, урлагийн салбараас төрөн гарсан үзэсгэлэнт гэргий МУСТА Э.Чулуунчимэгийн хамт оролцсон юмаа.

Тэд би биенийхээ үгийг сонсож маш тайвнаар ойлголцож хоолоо амжилттай хийж дуусгасан юм.

Зарим хэвлэл мэдээллээр дуучин бүсгүйг хөл хүнд болсон тухай шуугиж эхэлсэн.Тэгвэл “Эхнэрийн заавраар нэвтрүүлэгт” оролцохдоо гэдэс нь томорсон нь илт мэдэгдэж байсан юм .

Сайхан хосууддаа аз жаргал хүсье.

https://www.facebook.com/ntvmn/videos/422643168898279/