Арваннэгдүгээр сарын 10-наас хойш арванхоёрдугаар сарын 1-н хүртэл 19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хугацаанд өвчний бүрэн зураглал гаргах, тархвар судлалын эрдэмтдийн гаргасан зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх зэрэг ажлыг хийлээ.

PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана.

– Эрчим хүч

– Хүнсний үйлдвэр, худалдаа, тээвэр

– Газрын тосны нийлүүлэлт, тээвэр, худалдаа

– Хот суурин газрын усан хангамж ариутгал

– Эрүүл мэнд, эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдаа

– Банк, санхүү, хөрөнгийн бирж

– Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо

– Улсын онц чухал обьект

– Малын өвс тэжээл бэлтгэл, худалдаа

– Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

– Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр

– Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр

– Модон үйлдвэрлэл, барилгын материалын нийлүүлэлт

– Бараа материалын цахим хүргэлт

– Нутгийн удирдлага, төрийн захиргаа хэсэгчилсэн байдлаар

– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

– Шүүх, нотариат

– Оршуулга