Миний бие Энхтөр овогтой Нармандах Оросын холбооны улсад 7н сар гацаж, ээлжит татан авалт болохыг Улаан-үүд хотод хүлээх хугаацаандаа Ковид-19 вирусын халдвар авж 15 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан.

Эмнэлгээс гараад 3 хоногтоо багтаж Монгол улсдаа ирж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байх 10 дахь хоног дээр Сэлэнгэ зочид буудалруу зөөвөрлөж авчирсан. Тусгаарлалтын мөнгө өдөрийн 50’000н төгрөгөөр бодож 21 хоногын нийт 1’050’000 төгрөг авсан.

Орос улсад 3н удаа ПСР шинжилгээ 2 удаа цусны дэлгэрэнгүй шинжигээ өгж эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан. Монгол улсад дөрвөн 7 хоног тусгаарлах хугацаанд нийт 5н удаа ПСР шинжилгээ 1 удаа цусны дэлгэрэнгүй авсан. 4 дэхь удаагын ПСР шинжилгээний хариу сэжигтэй байна гэж үзэн 5 дахь шинжилгээг хотруу явуулсан гэсэн,гэтэл энд хамт тусгаарлагдаж байсан Улаанбаатар хотын иргэдийг дөнгөж сая надаас бусдыг нь аваад явлаа.

Харин чиний шинжилгээний хариугаас шалтгаалж яахаа шийднэ гэж хэлээд намайг үлдээлээ. Би корона вирусээр өвдөж эдгээд сар гаран л болох гэж байна хэрэв дахин туссан бол энэ хулганатай цэв хүйтэн аймшигтай байрнаас л туссан байгаа.

Мөн вирусны халдвар авж эдгэсэний дараа дархлаагаа дэмжиж бие маш сайн анхаарах ёстой байтал нар салхи үзэлгүй хүйтэн газар хэт урт хугацаанд хоригдож бие минь улам бүр муудаж байгааг би мэдэрж байгаа .

Энэ бүгдийг хэнд ч хэлээд нэмэргүй огт сонсохгүй мөн ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй намайг болон гэр бүлийг минь давхар маш их зовоож байна. Би энэ улсын иргэн болж төрсөндөө гэр бүл эцэг эхтэйгээ уулзах гэж ирэх шийдвэр гаргасандаа одоо маш их харамсаж байна.

narmandah enhtur