Удам дамжсан уран бүтээлчдийн түүчээ болсон найруулагч Ц.Хүсэлбаатарын охин залуу жүжигчин Х.Баярмаа “Армаанчик” нэртэй кино зохиол бичжээ. Тэрээр энэхүү зохиолоо уран бүтээл болгохоор зэхэж буй бөгөөд аав ээж нь дэмжихээ илэрхийлсэн гэнэ.


Жүжигчин Х.Баярмаагийн хувьд өдгөө 26 настай, ганц бие. Одоогоос 8 жилийн тэртээ буюу 2012 онд Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан түүхтэй. Мөн АНУ-д мэргэжил дээшлүүлэх магистрт суралцаж байхдаа “Мiss Asia USA” миссийн тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байсан.