Монголчууд бид дуу хуурт хэдийнээс дуртай дууч ард түмэн билээ. Тэр дундаа нийтийн дуу гэдэг хэн хүний сэтгэлийг хөглөж, урам зоргийг сэргээж, уяран ухааруулдаг билээ. Олон жилийн туршид дуулагдаж, өвлөгдөж ирсэн ч зохиогч нь тодорхойгүй дуунуудыг бид “орцны дуунууд” хэмээн тодорхойлдог билээ.


80-90-ээд онд залуучууд орцонд ихээр дуу дуулж, хайрын түүхээ бүтээдэг байсан. Гэвч орцны дуунууд зөвхөн хайр сэтгэлийн тухай дуунууд байдаг уу гэвэл үгүй юм. Тэр л үеийн орцны дуунуудыг залуу дуучид сэргээн дуулж олонд хүргэдэг уламжлал тогтсон гэхэд болно. Бид өнөөдөр “Янзага” дууг онцлох юм.

Төрийн хошой шагналт Ш.Лодойдамба гуайн “Шаргачин” өгүүллэгээс сэдэвлэж бүтсэн гэх уг дууны ая нь “казак ая” гэх яриа ч бий. Янзага дууг олон хүн дуулж youtube-д өөрсдийн дуулсан бичлэгийн оруулсан байдаг. Гэвч клип хийж албан ёсны болгон дуулсан нь цөөхөн.

Сошиал ертөнцөд шуугиан тарьж хүмүүсийг энэ дуунд дахин дурлуулсан хувилбар бол жүигчин Э.Лууяагийн дуулсан хувилбар юм.


2017 онд СУИС-ыг жүжигчний мэргэжлээр төгссөн. Түүнийг жүжигчин хүн байж дуу дуулаад чи одоо дуучин болчихсон юм уу гэх мэтээр шүүмжилдэг ч тэр “…Би тэр бүгдийг тоогоогүй. Хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүн шантарч болохгүй гэж боддог” хэмээн нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.
1. Жүжигчин Э.Лууяа “Янзага”

 

2. Дуучин Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Э.Чинбаяр, Л. Доржгочоо, С.Бахат, Б.Анхтуяа нар “Янзага”

Дуучин Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Э.Чинбаяр нар 2019 оны 05-р сарын 02-нд болсон “Бид нэгэн үеийнхэн” тоглолтондоо зориулж “Янзага” дууг оюутны байрандаа очиж дуулан тухайн үеийн дурсамжуудаа сэргээсэн байдаг.

3. Х.Сорхатан “Янзага”

“Шөнийн захын эзэн” гэдгээрээ танигдсан М.Хүрэлсүхийн охин Х.Сорхатан “Янзага” дууг дуулж клипжүүлжээ. Өөрөөс 20 насаар дүү дуучин Л.Солонготой амьдралаа холбосон тэрбээр охиноо ихэд дэмждэг нь харагдав. Х.Сорхатан “Янзага” дууг өөрийн үе тэнгийн багачуудад танин мэдүүлэхэд их хувь нэмэр оруулжээ.

Бид энэ дуу “Янзага” дууг дуулж албан ёсны болгон клип хийсэн уран бүтээлчдийг онцоллоо. Орцны дууг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Б.Мөнхжаргал