Арваад жилийн өмнө Живсмаа гэх Өвөрмонгол охины дуулсан “Ээждээ очно би” дууг хит болж байсанг уншигч та бүхэн санаж буй биз. Ээжээсээ хол суугаа хэн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндсөн уг дууг хамаг монгол даяар сонсох болсон. Уг дууны шүлгийг Т.Хасчулуу, хөгжмийг Д.Түвшинзаяа бичжээ.

Нэгэн үед хүн бүрийн амандаа аялах, сонсох дуртай болсон уг дууг МУСТА П.Идэржавхлан шинэчлэн дуулжээ. Тун удахгүй дэлгэцнээ гарах “Сүүлчийн бүүвэй” кино дуу болон уг дууг шинэчилсэн хувилбараар цацагдаж эхэллээ. Сонирхуулахад “Сүүлчийн бүүвэй” киноны гол дүрийг З.Онон бүтээж, түүний нөхөр П.Идэржавхлан киноны дууг дуулжээ.

Ээжийн тухай дуу болгон сэтгэлд ойрхон байдаг даа. “Ээждээ очно оо би” дууг хэн сайн амиулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.