Монголын нийтийн дууны ертөнцөд хайрын тухай дуунууд зонхилох байр суурь эзлэдэг. Тэдгээр дууны нэг нь яруу найрагч, СТА Я.Бадамсүрэнгийн шүлэг, УГЗ Т.Найданжавын хөгжим “Санахгүй байж чадахгүй нь чамайгаа” дуу юм. Уг уран бүтээлийн хамгийн дуучин Б.Баттөр, Э.Оюумаа нар дуулж түмэн олондоо хүргэж байжээ. Дуучин Э.Оюумаагийн “Нутгаа санахуй” цомогт багтсан байдаг.

Нийтийн дууны ертөнцөд үргэлжид шуугиан тарьж, олны анхааралд байдаг дуучин бол Э.Чулуунчимэг. Дуучин Э.Чулуунчимэг шинэхэн Юндэнтэйгээ “Санахгүй байж чадахгүй нь чамайгаа” дууг шинэчлэн дуулсан нь хэрэгт дуртай түмний анхаарлыг татаж амжив. СУИС-ийн магистрант тэрээр “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд тоглож байгаа бол Юндэнд дуучин Х.Мөнхтүвшин тоглож байгаа гэнэ.

Хайрын тухай олон дуунуудын нэг “Санахгүй байж чадахгүй нь чамайгаа” дууг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.