Он цаг улирах тусам мартагдах дуу байхад дахин шинээр дуулагдаж дахин амилах дуу ч байх юм. Монголын дууны ертөнцөд хайрын дуу зонхилох байр суурь эзэлдэг гэдэгтээ маргах хүн үгүй биз ээ. Түүний нэг нь “Хайртай чамдаа” уран бүтээл юм.

Уг дууны шүлгийг Б.Энэбиш, хөгжмийн Айзам-2 хамтлагийн О.Хүрэлбаатар урлажээ. Анхлан ард түмний сэтгэлд хүргэсэн нь МУГЖ Л.Болдбаатар юм.

Хуучны дууг сэргээж дуулах нь шинэ дуу дуулахаас ч хэцүү байдаг. Энэ хэцүүхэн бас амархан давааг жүжигчин, дуучин Д.Амартүвшин туулжээ. Тэрээр хориод жилийн дараа “Хайртай чамдаа” дууг албан ёсны эрхтэйгээр шинэчлэн дуулсан байна. Сүүлийн үед элдэвтэй хөөрхөн, хөнгөхөн дуугаараа үзэгч олны анхаарлыг татаад байгаа тэрээр удахгүй болох тоглолтондоо зориулан уг уран бүтээлийг дуулж, клипжүүлэн хүргэсэн нь энэ.

“Хайртай чамдаа” уран бүтээлийг хэн сайн амьдруулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.