Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр мэдээлэл хийж, айл өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг энэ сарын 1-наас ирэх 2021 оны долдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд тэглэхээр болов.
Нийт 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс төлж эхэллээ.


Төрөөс цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг хариуцаж байгаатай холбоотой хэрэглээ огцом нэмэгдэж, эх үүсвэрийн дутагдал орох эрсдэлтэй учраас айл өрхүүдийг өмнөх шигээ хэвийн хэмжээнд хэрэглэхийг нийслэлийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагынхан сануулсан.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэхгүй, хүнсний барааны хомсдол үүсгэхгүйн тулд төрөөс гаргасан уг үнэгүй юманд нугасгүй, “өлөн” зантай нийслэлчүүдийн өгөөш болж буй бололтой. Нүүрсний үнийг 75 хувь буюу 975 төгрөгийн үнэтэй болгоод байхад айл амьтнаас цахилгаан халаагуур эрж сурсан хүн нэг бус байв.


Засгийн газраас гаргасан дээр мэдэгдэл дуусаагүй байхад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1100МВт-аас 1213МВт болж өсч байх жишээний.
Мэдэгдэл гараад 24 цаг болоогүй байхад нийслэлийн хоёр ч дүүргийн гэр хороололд трасформатор буудаад тоггүй болсон байна.
Орон сууцныханы усны хэрэглээ хэр байгааг ирэх хэдэн өдрүүдэд албаны эх сурвалжууд хэлэх биз.
Ухамсар муутай нэг нь олон нийтийн цахим сүлжээгээр бүх өрөөнийхөө гэрлийг асаалттай байлгана ч гэх шиг…нэгнийгээ өдөөн турхирах хандлагатай байх жишээний.

Дэлхий дахиныг ярихаасаа илүү улс орныхоо эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед хэн хүнгүй, бүгд ухамсартай хандъя.
Үнэгүй гэж тог цахилгаанаа хэмээгүйгээс цахилгаан станцаа сүйд хийчихвий, үнэгүй гэж асгаж цутгаад ирээдүйд үр хүүхэддээ уулгах усны нөөцөө багасгахвий гэж хүн бүр ухамсартай хандмаар байна.

Хорин нэгдүгээр зуунд дахин лаа дэнтэйгээ “нөхөрлөж”, хүйтэн орон сууцанд осгож даарахгүйн тулд хүн бүр ухамсартайгаар хэмнэж хэрэглэе.