Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.12.17/ мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүнээс нэмж, вирус илэрсэн гэдгийг хэллээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлууд болох 200 орчим хүнээс шинжилгээ авч гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж эхэлсэн байна. Эрсдэл ихтэй энэ цаг үед эмнэлгийн байгууллагт хэвтэн эмчүүлсэн хүмүүс халдвар авна гэдэг үнэхээр харамсалтай.

Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна вэ. Зориуд Монгол иргэдийг өвчлүүлэх, улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз гэх хардлага иргэдийн дунд төрөөд байна.
Өнгөрсөн жилийн өдийгөөс энэ оны эхэн буюу 2020 оны 1 сард манай улсад корона орж ирээгүй байхад зөвхөн УИХ-ын сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан.
Өөрөөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан.

Гэтэл вирус дотооддоо алдсан энэ цаг үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нь тогтвортой, системтэй бодлого явуулж эмнэлгүүдийнхээ ариун цэвэр, халдвар хамгаалалтад хяналт тавьсангүй.


Эмнэлгийн байгууллагаас иргэд халдвар авна гэдэг Эрүүл мэндийн сайдтаны хариуцлаггүй байдал яахын аргагүй мөн. Үүнд эмнэлгийн байгууллага ЭМЯ буруутай 100 хувь буруутай. Өөрсдөө хариуцлагагүй байдал, бурууг тэд одоо хааш нь чихэх бол? Ер нь короновирусын халдвар эмнэлгийн байгууллагаас тараад байгаа юм биш үү, Эрүүл мэндийн сайдаа.

Баянзүрх дүүрийн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооц

Нийслэлийн 9 дүүргийн эмнэлгүүдээс өндөр төлбөртэй хэрнээ хамгийн харилцааны соёлгүй, эмч нарын чадвар муу, орчны бохирдол ихтэй эмнэлгийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв гэж үйлчлүүлэгчид нь дуу нэгтэй хэлдэг. Мөнгөгүй хүнд үйлчилдэггүй тус эмнэлгийг одоогоос 15 жилийн өмнө буюу 2005 онд Б.Даш-Яндаг гэгч менежментийн хувьчлал нэрийн дор 972 сая төгрөгөөр хувьчилж авч “Баянзүрх эмнэлэг” ХХК болгосон.
Эх сурвалжийн мэдээллээр БЗД-ийн эмнэлэгт өнгөрсөн 11-р сарын дундуур үзүүлэхээр очсон хүн халвартай гарса. Тэр үед халдвар хаанаас гарсныг тогтоож чадаагүй. Тэгж ингэсхийгээд олны анхаарлыг таталгүй өнгөрүүлж чадсан. Ийм байтал энэ эмнэлгийн хариуцлагаа ухамсарлаж, ариун цэврийн байдлаа сайжруулж, халдвар хамгаалалтын тусгай горимд үйл ажиллагаагаа явуулсангүй. Халдвар авсан нь 9 хүн гэж байгаа боловч цаана нь хэдэн хүн халдвар аваад, хотоор нэг тарааж явааг хэн ч мэдэхгүй.
Энд зөвхөн Баянзүрх дүүргийн эмнэлгийг онцлох гэсэнгүй.

103 халуурсан шинж тэмдэгтэй хүнээс шинжилгээ авахгүй байна

Өчигдрийн байдлаар Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн 103 утсанд 1414 дуудлага ирсэн байна. Дуудлагын ихэнх нь халуурсан, ханиадны шинж тэмдэгтэй байна. Тэд халуурсан, ханиалгасан хүн дээр очихгүйгээр гэртээ байхыг зөвлөж, болохгүй бол харъяа дүүрэг, өрхийнхөө эмнэлэгт очихыг зөвлөж байгаа аж.
Гэвч зарим тохиолдолд дуудлагаар очсон хүнд дээрх шинж тэмдэг илрэхэд короногийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуурын тест тавихгүй байгааг иргэд хэлж байна. Эндээс харахад, Эрүүл мэндийн сайд худлаа л телевизээр ярьж сүржигнэхээс биш яг халдвар хамгааллын дэглэмийг харъяа байгууллагууд, эмнэлгийн ажилчиддаа мөрдүүлэхгүй байгаа бололтой.