IP TV буюу интернет, кабель, суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлэх зорилготой компани болох Univision садар самууныг илтэд сурталчлах болов.Тодруулбал, Univision кино сан-Ази багц руу ороход дарах дүр зураг харагдана.

Садар самуун нь тодорхой хэмжээгээр хүний далд бодлыг сэдрээж байдаг. Тэр ч утгаараа эдгээр киног үзсэн хүн бэлгийн хүчирхийлэл үйлдвэл хариуцлагыг лав Univision хүлээхгүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хичнээн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг энд жишээлэн хүргэж байна.

• 12-р сарын 20-ны өдөр Сонгинхайрхан дүүрэг 43-р хороо-нд 10 настай охиныг 26 настай А.Б гэгч нь хүчиндэхийг завдсан.

• 12-р сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд Г.А гэгч 18 настай охиныг найз нь дуудсан. Найзындаа очоод 34 настай П.Ц гэгчид хүчиндүүлсэн.

• Баянзүрх дүүргийн 10-р хороонд 15 настай Г.М гэх охиныг үл таних залуу машинд хүчиндсэн хэрэг гарсан.

• Мөн Сүхбаатар дүүрэгт 11 настай охиныг согтуу этгээд хүчиндэхийг завдсан хэрэг тус тус гарсан байгаа юм.

Энд бид насанд хүрээгүй хүүхдийн эрх чөлөөнд халдахыг завдсан тохиолдлыг хүргэсэн. Үүний цаана бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл хэд бүртгэгдсэн болох эмзэглэм тоо баримт бий.

Гэтэл энэ өрлийн гэмт хэргийг дэмжиж байгаа мэтээр ийнхүү садар самууныг сурталчилж байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Үзэх эсэх нь хэрэглэгчийн сонголт мэдэх хэрэг. Гэхдээ улаан цагаан хэт садар самууныг ийнхүү сурталчилж байгаа нь өөрөө хэр зохистой үйлдэл вэ гэдгийг бодох ёстой.

Уг нь хөл хорионы энэ цаг үед хүүхдийн багцаа үнэгүй болгож, энэ мэт садар самуун багцыг харин ч хорих ёстой баймаар… Интернетийн хурд нь өдрөөс өдөрт буурч, үйлчилгээний чанар нь унаж байгаа энэ цаг үед мэдрэмжтэй баймаар…