Их Британийн Уэст-Бромидж хотод оршин суух Пол Хэмптон гэрийнхээ урд өөрийн эзэмшлийн Mercedes C-Class машинаа тавьсан.

Харин өглөө 05 цагт хөрш нь түүнийг сэрээж машиныг нь юу ч үгүй тоносон болохыг дуулгасан байна.

Машины эзэн Пол: “Эхлээд машинаа хараад арай үгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний бодлоор мэргэжлийн 5-6 хүн ямар ч гарын хээ үлдээлгүй хаалга, дугуй, урд суудал, машинд байсан амттанг хүртэл хулгайлсан байсан” гэжээ.


Эзнийх нь гэрийн үүдэнд, машины дугаарыг нь тайлж байгаад ийнхүү машин тоносон энэ хэргийг харсан үзсэн хүн байхгүй бөгөөд олны анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.