Сурагчддаа мэндчилгээ, захидал бичээд, дүнг нь илгээж байгаа багш гайхалтай биш гэж үү?

Тэгвэл энэ үед Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш нар сурагчдынхаа эхний хагас жилийн дүнг илгээхдээ мэндчилгээ, захидал бичээд илгээжээ.

Түүх, нийгмийн секцийн хамт олон болон багш С.Уянга санаачлан Ц.Алтангэрэл захиралтай тус сургуулийн хамт олон “Монгол шуудан” ХК-тай хамтран ийнхүү сурагчиддаа “Шинэ оны мэнд хүргэж, ирэх улирлын сурлага хөдөлмөрт нь амжилт” хүсчээ.