Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн.

1. Тэрээр дэлхийн 11 оронд үйл ажиллагаа явуулдаг загварын BURO 247 сайтын Монгол дахь салбарыг хариуцсан захирал юм.

2. Дэлхийн олон оронд зохиогддог шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг авч “Mongolia`s Next Top Model” шоуны ерөнхий продьюсероор ажиллаж байна.

3. Тэрээр Эрдэнэтийн унаган охин.

4. Ө.Содгэрэл нь хуучин зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү Тэмүүний гэргий юм.

5. Тэрээр 2003 онд Топ Болормаатай хамт “Еластин” шампуний рекламанд тоглож олонд танигдаж байв.

6. 2004 онд М.Зоригт сайдын том хүүтэй үерхэж хамтдаа Америкт суржээ.

7. З.Тэмүүн, Ө.Содгэрэл нар нэг охинтой.

8. Тэрээр Окспордын их сургуулийг Төрийн удирдлага мэргэжлээр мөн George Mason University-г төгсчээ.

9. 2015 онп Оросын нэгэн сайт Монголын хамгийн сайхан 10 бүсгүйн чансааг тодруулахад Ө.Содгэрэл 6-р байранд бичигдсэн байдаг.

10. Түүний хобби зураг авах, төрөл бүрийн байгалийн болон нүдэнд туссан гайхалтай дүр зургийг камерын дуранд буулгахыг хүсдэг.

Загварын тал дээр маркетинг, менежмент хийхдээ тун ч гаргууд тэрээр гутлын хорхойтон ажээ. Өөрийнхөө овог нэрийг гутландаа мөнхлөн багагүй шүүмжлэлд өртөж байсан удаатай тэрээр энэ жилийн трэндээс ч мөн хоцорсонгүй. Ингээд түүний  хамгийн сонирхолтой сонголтуудаас хүргэж байна.