Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий Захирал Н.Дэмбэрэлтэй “Оффшорын асуудлаар” ярилцлаа.

Тэрээр ярилцлагын үеэр “Улсын төсвийг мөнгөтэй байлгах нь Засгийн газар, Сангийн яамны ажил. Хэрэв төсөвгүй байвал Сангийн яам ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэж зөвлөмөөр байна. Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй” гэж байсан юм.

Ярилцлагыг үзсэн хүмүүс сошиалд Н.Дэмбэрэлийг шүүмжилсээр байна.

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо твиттер хуудаснаа “Амьдралдаа анх удаа хийж байгаа ярилцлагаа өөр газарт хийж болоогүй юу, МҮОНРТ-ийг сэтгүүлчгүй гэж энэ хүн бодсон бололтой, МАН энэ хүнээ ав, манайд хэрэггүй” гэжээ.