Камертон”-ы хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ анх яруу найрагч Гэрэл, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Мөнхбатын охин Халиунтай анхны амьдралаа эхлүүлсэн ч хөөрхөн охинтой болоод амьдралынх нь зам салсан.

Харин хоёр дахь амьдралаа “Жигүүр гранд” компанийн ерөнхий захирал Д.Баттөрийн охин Б.Уянгатай эхлүүлсэн.Л.Ган-Эрдэнэ, Б.Уянга хоёр эдүгээ гурван хөөрхөн хүүгийн ээж аав болсон, сайхан гэр бүл гэгддэг.

Тэрээр сошиалд лайваар үзэгч фэнүүддэ хоёр хүүгээ харуулжээ. Сэргэлэн нь дэндсэн хоёр хүү нь аавыгаа хуулсан мэт адилхан.