Солонгос улсад хөдөлмөрлөж тэндээс дуучин болох мөрөөдлөө бодит болгосон эрхэм бол С.Гантогоо

Дуучин С.Гантогоо цахим хуудаснаа “Бас л хэлмээр санагдав…

…Манайд яагаад ийм онцгой үед иргэдийн утсанд улсаас анхааруулсан, сэрэмжлүүлсэн, сэтгэл санааг нь дэмжсэн мессэж ирдэггүй юм бол!!! (6.7 гэдэг бол маш хүчтэй газар хөдлөлт)

Улс даяараа газар хөдлөлтийг мэдэрч, айж түгшин, сүрдэж байхад.

Солонгост бол иргэдийн утсанд шууд агаарын чанар, үер ус, хүйтрэлт болон хэт халалт, газар хөдлөх гэх мэт байгалийн гэнэтийн үзэгдэлтэй зэрэгцээд тэр дор нь хэдэн баллын газар хөдөллөө, дараагийн хөдлөлтөнд иргэд анхаараарай байгаарай, айх аюулгүй гаагүү энэ тэр гээд албан ёсны мессэж ирдэг юм л даа.

Коронагийн хэцүү үе ч гэлээ чихэр горьдсон хүүхэд шиг мессэж ирэх болов уу гэж хардаг л юм байна.Иргэдээ гэсэн сэтгэл шүү дээ тээ? Хариуцлагатай, жаахан ч гэсэн иргэддээ халамжтай байж болдоггүй юм болов уу гэж бодоод л…Жаахан юманд баярладаг хүмүүс шүү дээ бид хэд чинь уг нь….Одоо хүртэл байхгүй шүү хэхэ…

Манай улс чинь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ордог гээд л бодчих.За за нэг иймэрхүү…” гэжээ.